2009-01-24
Хямраад уналаа цаана чинь, амь амиа бодоорой

Өнөөдөр нэг найз маань хуучилж байнаа, Энэ эдийн засгийн хямрал нээрээ үнэхээр хэцүү юм тэ, яана гэв. Би гайхан чинийх дагаад хямраад унасан уу гэсэн чинь өөдөөс томоохон худалдааны төвүүдээр явсан хүн бараг алга гэдэг байгаа. Эдийн засгийн хямралын сургаар л бид өөрсдөө эхлээд хямраад эхэлж байгаа нь тэр. Үнэндээ би сэжигч, эсэргүү нэгэн болохоороо заримдаа "Дэлхийн эдийн засгийн энэ хямрал гэдэг нь үнэхээр Монголын эдийн засагт шууд нөлөөлөөд унав уу, дахин хямралын үеэр Монголын шоужсан улс төрчдийн золионд бодлого, зохицуулалт гээд байхааргүй явсаар ирсэн манай эдийн засаг хүчлээд ч тэнцэхгүй өвдөглөчихөөд байна уу" гэж бяцхан хардаад байгаа. Хэрэв тийм хямралын нэрээр булхайгаа далдлах боломжууд ч бас бий л байх.

Дэлхийн эдийн засгийн хямрал гээд яригдаад эхлэхийн хамтаар л мөд бас манайх хямрана даа гарцаагүй гээд л Монголчууд бид ч сэтгэлээрээ бас хамраад эхлэв. Тэгээд л тэртэй тэргүй хүрч яддаг цалин нь бүүр ч хүрэлцэхээ байгаад л амьдрал улам л хэцүү болоод л. Мөд мөнгөгүй болж мэднэ гээд л цөөн хэдэн юмаа хүнд бүү хэл банкинд ч өгөхөө болиод л. Ээ дээ одоо ч юм бүхэн эрсдэлтэй шүү дээ. Хүн амьтанд найдалт байхгүй шүү гэсээр л. Ард түмний сэтгэл зүй ч эдийн засгийн хямралаар хэдийнээ бүр сургаар нь л хямарчихсан. Сэтгэл нь "хямралдсан" бизнес эрхлэгчид ч тэдний сэтгэл зүйд бүгдийг нийцүүлээд л итгэл үнэмшлийг нь бүүр баталгаажуулаад. Чамбайхан бодлого, чадалтайхан зохицуулалттай, дорвитойхон хөгжилтэй эдийн засагт тэр их гүрнүүдийн хямралын үр нөлөө ганхтал нөлөө үзүүлэх ньюу л бол.

Америк ах хямарчихжээ. Аргагүй ээ. Ард түмэндээ зээлийн захаа хэтэрхий том дэлгэж орхичихоод гүрнээсээ даваад дэлхийн асуудалд анхаараад ядарсан муусайн дүү нартаа өвддөг, өвдүүлдэггүй, үхдэг, үхүүлдэггүй зөндөө тоглоом бэлэглэсээр байгаад нэг мэдсэн хармаа нь дундарчихаж, дүүргээд өгөх гэсэн өрөөр баян ард түмэн нь эргүүлээд зээл өгч чаддаггүй. Хэт үрэлгэн байснаас хямраад байгаа юм болов уу даа

Япон ах бас хямарчихажээ. Хэзээ юунд хэрэглэхээ мэдэхгүй байж өглөө үдэшгүй хөдөлмөрлөж, өөртөө мөнгөн овоо босгочихсон ард түмнийх нь нөр их хүч хөдөлмөрийн үр дүнд зах дэлгүүр нь хүнийхээ хэрэглээнээс ч илүү бүтээгдэхүүнээр дүүргэчихсэн бөгөөд арвич хямгач ард түмэн нь ч хэдийнээ сайн чанар бүтээгдэхүүнээр хэрэгцээгээ дүүргэчихсэн байх юм. Хөдөлмөрч ард түмнийхээ алгыг өөд харуулахдаа гайгүй өндөр хөлс төлчихдөг болохоор чанарлаг бараа бүтээгдэхүүн нь хөөрхөн үнэтэй гарах нь мэдээж. Бусад томоохон ах эгч нар өөрсдийн зах зээлийг хамгаалаад зарим хязгаарлалтыг хийчихдэг болохоор ядарсан муусайн дүү нартаа л борлуулахаас өөр аргагүй. Гэтэл ядарсан хүмүүс төлбөрийн чадваргүй тул засаг төр ядаж ирээдүйн худалдан авагчидаа төлбөрийн чадвартай байлгах гээд тусламж өгнө. Харин тэр нь олон барааг авах олонход биш цөөхөн хэдэн хүний халаасыг дүүргэчих гачлантай. Бараагаа түр үйлдвэрлэхээ больдог юм билүү дээ гэтэл. Мөнгөний төлөө ажиллахаас өөрийг мэдэхгүй ард олон нь хямраад л, Хэт үйлдвэржсэнээс болоод хямарсан юм болов уу.

Харин Монголчууд яагаад хямраа юм бол. Үрэлгэн байсан юм болов уу? Тийм шүү. Толгойтой хүн тоотод бүү хэл мал тоотод тэтгэмж олгоод байгаа юм чинь. Нэгэн цагт эргээд төлөгдөх биш, авдаг хэд нь бага байна дахиад гээд л. Үнэндээ хүрэхгүй байгаа юм чинь нэхэлгүй яахуу гэхдээ хийснийх нь хариуд биш, зээлсэнд нь ч биш зүгээр суусанд зүгээр суугаарай гээд, бас заримд нь өгсөн шүү тэр, наад амаа хамхиарай гээд л өгөх нь их болохоор хармаа ихээ амархан дундарчих нь мэдээж. Ядаж л гаргаад зарчих буяны юм арвин болохоор андаж баршгүй далай мэт яасан ч байсан яадгийм. Монголчууд бид юу ч хийхгүй зүгээр л эхлээд хөрсөн доорхио зараад, дараа нь дээрхийг нь зараад, тэгээд хөрстэй, хөрсгүй болчихсон газраа бас зарна л биз гээд л. Гэнэхэн тэднийг минь манартуулаад л хэдхэн хүний дансыг нь дүүргэчихээд л яндашгүй далайг нь ямар ч найраагүй болтол нь ачаалаад гарчих харийн ах нар бас цөөнгүй. Хармаандаа мөнгөтэй тэдний хувьд энэ хялбархан шүү харин чиг. Зузаан түрийвчтэй үлдсэн хүмүүс чинь чадаж байгаа юманд арга байхгүй гээд л чадаагүйдээ гаслах олонд ганц нэгхнээр гараа сунгахдаа өөрийн халааснаас бус төрийнхөө дансыг улайлгана. Төрийн тэтгэмж юм төрийнхөөс гаралгүй яахуу гэтэл төр гэдэг чинь би шүү дээ гээд л дараа нь бас ичихгүй ярих юм. Булчирхайгүй байх л даа зайлуул. Хүний дор орохгүй гэдэг үг уг нь их сайхан үг.

Хүний дор орохгүй сайн яваагаа харуулах дуртай бид чинь биднээс хэд дахин илүүг олдог гадныхнаас дор харагдахгүй хичээгээд л үнэтэй байшин, өндөр зарлагатай унаа хэрэглэнэ ш дээ. За бас компаний захирал хүн гайгүй жийп унахгүй бол онигоо. Хүн муу хэлнэ. Тэгээд ч гайгүй нүнжигтэй харагдахгүй бол илүү бизнес хийхэд түнш тоохгүй гээд л. Хот хөдөөгүй л хүчирхэг техник унаж, хүн хүнээс давилуун загнах хүн зон цөөнгүй тэгэхээр бид төлбөрийн чадвартай л байх нь.

Бас болоогүй ээ бид чинь жинхэнэ баярлаж чаддаг улс. Тэр харахгүй юу, шинэ жил, цагаан сар, наадам, бас хурим, цайллага мундахгүй шүү дээ. Шинэ жил ямар гоё баяр гээч. Гоё үнэтэй даашинз өмсөнө, өнгөрсөн жилийнхийгээ өмсвөл түмний гутамшиг. Тэгээд тогос мэт гоёод л томоохон зааланд цуглаадл уугаад л идээд л бас дахин уугаад ль хэн нэгнээ шагнана бас. Ширээнд үнэтэй тансаг идээ ундаа дүүрэн байх тусмаа тэр үл мартагдах тасархай тансаг баяр болно шүү дээ. Яагаад гэвэл тасрахаас өмнө эрүүлдээ тэр ширээгээр баяр эхэлдэг болоод л тэр. Нөгөө цагаан сар байна ш дээ бас. Баян цагаалваас баяждаг гэдэг учраас байгаагаа зарим нь шавхаад бас дээр нь зээлчихнээ. За тэгээд ходоодоо сунатал бууз зооглоод айлаас айл уруу автомашин уралдуулан давхиад л. Айл бүр бас бэлэг өгнөө, зарим нь яах уу сайхан, онцгүй нэгнээр нь хүүхдүүд тоглоод хаяна биз. Айл хөрш, ах дүү садангаа жилдээ ганц гэртээ оруулж байхад чинь дээ бас нэр нүүрээ бодолгүй яах вэ. Хүн муу хэлнэ.

Ай хөөрхий эдийн засгийн хямралаа гэж. Дэлхийд хямарчихаж байгаа юм чинь дэлгүүр хэсэх хүн цөөрөлгүй яахуу, мөнгө дараа нь хэрэг болж болно. Юун хүнд туслах вээ, өөрийгөө яая гэх гэж байхад чинь. Тэгээд ч байхгүй.



Сэтгэгдэл:


xexe, anh comment bichjiiij mair negativ ym bichlee de tongue
Бичсэн: tatah цаг: 03:06, 2009-03-23 | Холбоос | |


xaxa, Mgl mentality. Co-nii zahiral mashingui yvbal bitgii hel Excel.tei yvbal Onigoo, ohid zaluus ch gsn Sony ericson, Gmobile.iin utasgui bol onigoo. manaihnii het tsamaan aash avir ch ymu, yu ch bhkuim bj, Ih zan bayrhuu zan dendtsii, Haaya ene Irak Afgan shig Dain ntr bolj amidraliiig getsuug zarimd ni sain medruuleesei, evropuudiin neg saihan ym ni manaihan shig huvtsas hunar metiin materiallag zuileeree ter bolgon gaihuulaad bgdgui ni ymda,

Sanhuugiin hymraliig mergeljiltnuud barag 10aad jil urgeljilne gej aij bn gej helsen bsn, hetsuu hund tsag uyed hun bolgon baga idej busee changaljiinda, Buur ajilchid end ajilgui bolohoosoo aigaad amralt iluu sariin tsalingaasaa tatgalzaj 3 eeljee 2 eelj bolguulj bhad MGL hunii setgehuid tiim ym orkuudee

medkuie, mair setgeleer unadii
Бичсэн: tatah цаг: 03:05, 2009-03-23 | Холбоос | |


henii yanaagyy l
tsagaan sar boloodoo Nerelhyy bed chen negende beleg uguud l hoosornodoo
Бичсэн: Гэрэлт Найзууд цаг: 01:22, 2009-01-27 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax