2008-12-25
Хайр дурлал, аз жаргал, амжилтын тухай – социологийн судалгааны үр дүн

Үнэндээ энэ асуудлын талаарх социологийн судалгаа багагүй хийгддэг аж. Мэдээж манайд биш гэдгийг та ойлгож байгаа нь гарцаагүй. Цухас цухасхан дурьдагдсан судалгаа байхыг үгүйсгэж байгаа юм биш л дээ. Гэхдээ хөгжингүй орнуудад хүн хоорондын нандин харилцааны нууцыг илрүүлэх иймэрхүү судалгаа цөөнгүй хийгдсэн байдаг.

Би их олон нарийн үндэстэй судалгааны тухай энд дурьдахгүй. Манай мэргэжлийн сонирхвол өөрсдөө судлаад үзнэ биз. Чин үнэнийг хэлэхэд би нэг хэсэгүе залуучуудын сексийн амьдралтай холбоотой үнэт зүйлсийн түвшинд хэрхэн үнэлэгддэг тухай бяцхан судалгаа хийж үзсэн. Үр дүн нь сонирхолтой гарах нь гарцаагүй байсан ч судлаач миний мэдлэг ур чадвар, бас судалгаанд оролцогчдын хандлагаас үүдээд олигтой үр дүнд хүрч чадаагүй л дээ.

За энэ удаа зарим нэг ном дээр дээрх сэдвээр социологчдын хийсэн судалгааны ажлын үр дүнд яаж гарсныг хүргэе. Энэ бүхний дүнд зарим нэг хүмүүс социологи гэдгийг зөвхөн судалгаа гэж ойлгодог хандлагаас жаахан ч гэсэн эргэлзэж татгалзаасай гэж хүсэж байна.

АНУ-д Балтиморын хамгийн аймшигтай буюу харуудын амьдардаг зөвхөн өөрийн хуулиар амьдардаг дүүрэгт олон жилийн өмнө нэгэн судалгаа хийгджээ. Хотын их сургуулийн социологийн нэгэн профессор оюутнуудаа энэ дүүргийн нэгэн сургууль уруу илгээж хүүхэд бүрийн ирээдүйд үнэлгээ бичихийг хүсжээ.Бүх тайлангуудын хариу “найдваргүй” гэж гарч, мэдээж маргааш би амьд байх эсэх нь тодорхойгүй, хар арьстай, хар тамхичингууд ихтэй, хөвгүүд нь хүүхэд байхаасаа л ямар нэгэн гэмт хэргийн бүлэглэлд холбогдож, охид биеэ үнэлээд л нийгэм нь ч тэднийг хүлээн авахгүй, тэд ч өөрсдийн нийгмээс бусдыг хүлцэж чадахгүй тийм газар ирээдүй яаж харагдах нь ойлгомжтой. Тэдний хувьд хэн болох нь гэхээсээ хэн болохгүй нь илүү ойлгомжтой байв. Тэр цаг мөчөөч яг 25 жилийн дараа нөгөө профессор судалгаанд хамрагдсан бүх хүний хувь заяа хэрхэн өрнөсөнг судлахаар шийдэн дахин өөрийн шавь нарыг илгээжээ. Өмнөх судалгаанд нийтдээ 205 хүүхэд хамрагдсан байж, 25 жилийн дараа тэрхүү 205 хүүхэд насанд хүрээд хаа сайгүй таран амьдарч байсан нь гарцаагүй ч ямар ч “найдваргүй” гэгдэж байсан эдгээр хүүхдүүд хэн болсон нь тухай гайхалтай үр дүн гарчээ. 25 хүүхэд хаа ч яваа нь сайн мэдэгдэхгүй явсан тул мэдээлэлолж чадсангүй байв. Үлдсэн 180 хүүхдээс 176 нь тийм дүүргээс хэзээ ч хүршгүй гэж тооцогдож байсан тийм ирээдүйд хүрч чадсан байлаа. Хуульч, өмгөөлөгч, эмч гээд л олны хүндэтгэлийг хүлээсэн мэргэжилтнүүдээс гадна нэр цуутай хүмүүс ч болоод амжсан байв. Энэ үр дүнг социологичдын анхаарлыг үнэхээр их татаж тэдний амжилтын түүхийг хүн нэг бүрээр нарийвчлан судалж үзжээ.

Тэд ганц л хариу өгч, тэр нь амжилтанд хүрэх шалтгаан нь “тэдэнд амжилтанд хүрч чадна гэсэн итгэл найдвар төрүүлж, бас тэднээс амжилтыг нь хүлээж, итгэж байсан дунд сургуулийнх нь нэгэн багш эмэгтэй” байв. Ерэн насыг зооглосон байсан багш эмэгтэйгээс гайхамшигтай арга барилынх нь нууцыг асуухад ердөө л “Би тэдэнд хайртай байсан юм” гэжээ. Хэн нэг хүний сэтгэлээсээ зориулах үйлс, басхүү чин сэтгэл, зүтгэл хичнээн хүний амьдралд ч сайнаар нөлөөлж болохыг энэ судалгаа нотолсон юм.

Бас нэгэн хэсэг социологичид тогтвортой гэр бүлийн амьдрал хийгээд жинхэнэ хайрын харилцаанд нөлөөлөгч хүчин зүйлсийн тухай судалжээ. Судалгаанд 50-аас дээш жилийг хамтдаа аз жаргалтай өнгөрүүлсэн хосууд оролцсон бөгөөд судалгааны үр дүнд жинхэнэ хайрын тогтвортой харилцаа тогтоход тухайн хосын харилцаанд нөхөрлөл хамгийн их үүрэгтэй байжээ гэсэн дүгнэлтийг гаргажээ. Энэ ч утгаараа Адам Жексон хайрын нууцууддаа заяаны ханиа, жинхэнэ хайраа хайж буй бол баар, ресторан, шөнийн клубээс хайх хэрэггүй ээ, чиний хамгийн их очдог, чиний хамгийн байх дуртай тэр газарт чинь хайж яваа хүн чинь байгаа гэсэн байдаг. Сонирхол, үнэт зүйлс, итгэл үнэмшил, зорилгоороо зохицон нийцэх нь чухал буюу тодруулан хэлбэл дүр байдал, дур хүслээс илүүтэй дотоод ертөнцөөрөө нэгдэж чадах тийм харилцаанаас эхэлсэн хайрын холбоо цаг хугацаа, амьдралын ямар ч саад бэрхшээлийг давах туулах чадвартай байдаг аж. Анхны харцаар дурлаад л эсвэл анхны сэтгэгдлээрээ хайрлаад хамт амьдрах нь агуу их романтик хувилбар ч ихэнх хүмүүс дасан ээнэгших сэтгэл гэж андууран дүгнэчихээд байдаг ч үнэндээ өдрөөс өдөрт татагдан нийлэх сэтгэлээр жинхэнэ хайрыг бүтээдэг байна. Үнэндээ ч анхны сэтгэгдэлээр гайхамшигтай санагдаж байсан бүхэн төд удалгүй тийм ер бусын биш болохыг анхны сэтгэгдлээр уур бухимдал төрүүлж байсан хэн нэгэн үнэндээ хамгийн дотно анд нөхөр болж болдгийг бид мэддэг шүү дээ. Энд та өөрийгөө ч өрөөлийг хүндэтгэн харилцаж, бас өөрийн ертөнцийг ч, бусдын ертөнцийг ч нээн харж чаддаг байх хамгийн чухал гэдгийг, үүнд бас цаг хугацаа орж болохыг, сэтгэгдэл бодитой үнэлэмж болж батжин тогтжсоноор та тогтвортой харилцаа үүсгэж болохыг өгүүллээ. Та өөрийнхөөрөө л болгоо.

 



Сэтгэгдэл:


boduushtai zuil bna.
umnu sonsoj bgaagui zuiliig bichjee
Бичсэн: Bandi цаг: 16:44, 2008-12-28 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax