2008-12-23
Эрхэм танаа

Та бүхний энэ өдрийн амгаланг айлтгахын хамтаар

Угтах ондоо бүтээлээр дүүрэн
Урам тэтгэсэн амжилтаар баян
Гэгээн гэрлээр гэр тань гийж
Гэрэлт оюунаар ухаан тань тэлж

Шинэ оноо аз жаргалаар дүүрэн угтаарай хэмээн ерөөе.

 

Монгол улсын ирээдүйг гартаа атган, хөгжлийг тодорхойлон, хүн төрөлхтөний соёлыг бүтээлцэн босголцох нэгэн үеийнхэн та бидний хүүхдүүд билээ. Тэдний ирээдүй өнөөдөр биднээс хамаарах ч, бидний ирээдүй эргээд тэднээс хамаарах нь зайлшгүй.  Энэ нь утгаараа  та бид ирээдүйн сайн сайхан, шударга ардчилсан, хүмүүнлэг хийгээд зөв зохист нийгмийн хариуцлагатай иргэд, чадварлаг удирдагчид, эрдэмтэн мэргэд, авьяас билэгтний өмнө их хариуцлага хүлээж буй юм.

Бага, өсвөр наснаасаа эрдэм боловсролыг эрхэмлэн, авьяас билгээ нээн илрүүлж, бие даан хөгжих, иргэнших, төлөвших, зөв дадал зуршлыг бүрдүүлэн даяарчлалын эрин зуунд хүн төрөлхтөний хөгжилтэй хөл нийлүүлэн алхах эрх хүүхэд бүрт ижил байх ёстой. Таны, миний, бусдын гэх Монголын ирээдүй болсон хүүхдүүд ийнхүү хөгжихөд эцэг эх, гэр бүлийнхэн, сургууль, багш, сурган хүмүүжүүлэгчдийн төдийгүй Монгол иргэн хүн бүр бид хамтдаа өөрсдийн сэтгэл зүтгэлийг нэмэрлэн дэмжлэг болох үүрэгтэй.

Сайн санаж хүргэсэн тус хэзээ ч багаддаггүй билээ.

Та бүхнийг өөрсдийн хүүхдийн ирээдүйд сэтгэл оюунаа зориулан, тэдний сурч хөгжих боломжийг дэмждэг талархаж байгаа төдийгүй цаашид бидэнтэй хамтран ажиллахыг уриалж байна.

Бидний хүүхдүүдийн ирээдүй гэрэлтэй байхад бидний хамтын зүтгэл үр дүнгээ өгөх нь дамжиггүй.

 

Таныг хүндэтгэсэн;

 

“Би чадна” төслийг санаачлан зохион байгуулагч: Филантропи Хөгжлийн төлөө төв

Хамтран хэрэгжүүлэгчид: сайн санаат хувь хүн, хамт олон, байгууллага, сайн дурын үүсгэл санаачлага, хөдөлгөөнүүд

Сэтгэгдэл:


hi
миний блогт энэ мэдээллээ зурагтаи баирлуулараи ок
Бичсэн: SARAAHAI цаг: 01:03, 2008-12-24 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax