2008-12-05
Миний мөрөөдлийн шинэ жил
 

 

 

 

 

Бага байхад л хамгийн гоё баяр ёлк байлаа. Чухамдаа  юу нь тэгтлээ их таалагддаг байсан юм бүү мэд.  Өнгийн саа гялтганаад гоёл чимэглэл гээд л муухай юм байхгүй, бас бэлэг авна, өвлийн өвгөнөөс авч чадахгүй ч ааваасаа эсвэл өвөөгөөс заавал авна. За тэгээд хэдий хүйтэн байсан ч хамгийн гоё плажаа өмсөөд л, аан тийм бас шинэ жил гэж бодуут л шууд хамар мандиран үнэртэж, алим амтагдана шүү. Одоогийн хүүхдүүдэ бол энэ сонин биш л дээ. Дэлгүүрт байнга байж байдаг зүйлс, тэгээд ч тэдгээрээс сайхан амттан, үнэртэй зүйлс зөндөө гээд л. Харин бидний багад жилийн 4 улиралын энэ хэсэгт нь л тэдгээрийг чинь илүү олж хүртэнэ. Тиймдээ ч бэлэг болгонд заавал хийдэг байсан биз.

 

Арай том болоод ирэхийн алдад илүү адал явдалт шинэ жилийг мөрөөдөх боловоо. Яг л Монте Кристо гүн номонд гардаг шиг Ромын багт наадам байдлаар шинэ жилээ тэмдэглэдэг бол мөн сайханаа. Тэгвэл би хэн болох бол?, амьтан л лав болохгүй, тэр чинь бацаануудын дүр. Тэгэхээр эртний европийн хатагтай ч юм уу, эсвэл яадгийн Дракулагийн сүйт бүсгүй болох байсан биз. Гэхдээ харамсалтай тийм хувцас өмсчихөөд гудамжаар явж чадахгүй л дээ. Яагаад аа, кккк, даарна ш дээ.

Харин сүүлийн 7-8 жил шинэ жилийн баярыг нэг л байдлаар тэмдэглэмээр санагдаад байгаа юмаа. Хөгширч байгаагийн шинж юм болов уу даа. Танд таалагдах албагүй л дээ. Гэхдээ энэ бол миний мөрөөдлийн шинэ жил.

Өвөл. Мэдээж цастай бас мөстэй ч өвөл. Гэхдээ нүүр нүдгүй ороолгон, исгэрэн үлээх  цасан шуурга тэнд алга. Намуухнаар алсуурхан гялалзан, гялтганасаар хөнгөхөөн эвлэгхэн бүжиглэх мэт эргэлдсээр чамин хээтэй турьхан, гоёмсог цасан ширхэгүүд намайг гоёлно.  Үд дунд болж байгаа тул бид хэрэндээ дутуу зүйлсээ гүйцэх гэж яарцгаана.

Үд дунд болж байгаа тул бид хэрэндээ дутуу зүйлсээ гүйцэх гэж яарцгаана. Хотоос нилээд зайдуу явах учраас эртхэн л гарахгүй бол энэ халтиргаатайд хэцүү л дээ. Тэгээд ч жинхэнээсээ очих газартаа машинаар хүрэхгүй наана нь унаагаа сэлгэх учиртай. Моринд хөллөсөн чарга. Энэ нь улэмжлал л даа.

Ёлк гэдэг баярыг бидний эцэг эхэд орос ах нар заасан болоод ч тэрүү. Би шинэ жилээ орос маягаар тэмдэглэх дуртай. Энэ утгаараа моринд хөлөлсөн модон тэвштэй чарга, дүнзэн байшин, дулаан пин, ил зуух, шинэхэн талхны үнэр, халаасан улаан дарс, хаалга нээнгүүт л өмнөөс цоргих дулаан уур, гэртээ оруут хөлдөө углах өөрийн гараар нэхсэн тэмээний ноосон оймс, резинэн ултай нэхий тавчиг, хурганы арьсаар доторлосон энгийн хийцтэй ханцуйгүй майк.

Ширээндээ гараа гарган бэлдсэн амттангууд. Ширээгээ тойроод миний дотны хүмүүс, дуулаад л хүүхдүүд хажуугаар гүйлдэхдээ үе үе ширээн дээрхийг хамж унагачих гээд л.

Шинэ оноо угтах мөчид бүгд гадаалаад, түүдэг асааж, салют буудуулаад, он шилжих мөчид хэдийгээр гар бээрч байсан ч гоёмсогоо унагачихгүйг хичээн оргилуун дарс буудуулаад л. Хөөрсөн хүмүүс гэрийн зүг уралдан оруутаа л гацуур модны дор өрөн тависан боодолтой, хайрцагтай бэлэг үрүү очоод л.


                                                                                                                                           үргэлжлэл бий. . .
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax